Welcome Guest!
twitter facebook rss

,

САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Дөрөв: Иргэний Танхимд хэлэлцэх төслийг олон нийтэд зарлах

    4.1. Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь төслийн анхны эх түүний товч агуулга, төслийн үндэслэлийн танилцуулгыг бэлэн болгож Тэргүүлэгчид, хурлын байнгын хороо ИТХ-ын ажлын албанд хүлээлгэн өгнө.
    4.2. Ажлын алба нь Иргэний танхимд хэлэлцэх төслийн анхны эх хэлэлцүүлэг болох он сар өдөр, байр, цаг, үргэлжилэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг нээлттэй хэлэлцүүлэг болохоос ажлын 5 хоногийн өмнө орон нутгийн телевиз. Хэвлэл мэдээллээр зарлана.

Тав: Хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх
    5.1. хэлэлцүүлэгт оролцогч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг зарлагдмагц дараахь хэлбэрээр санал шүүмжлэл байр сууриа илэрхийлж болно: Үүнд
    5.1.1 Иргэний танхимд болох хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох хэлбэрээр
    5.1.2. Сайхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд гэж хаягласан захидлаар
    5.1.3. Сайхан сумын ИТХ-ын ажлын албаны утсаар
    5.1.4. Хөтөл хотын веб сайтад санал ирүүлэх
    5.2 Хэлэлцүүлэгт биечлэн оролцох иргэд ажлын албаны хэлэлцүүлэг болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө ирж мэдэгдэнэ.
    5.3 ИРгэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр суурийг томъёолоход хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл иргэд төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж хариулт авч болно. Төсөл боловсруулагч нар асуултуудад Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр хариулт өгнө.
    5.4. Төсөл оруулж буй ажлын хэсэг төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, ирсэн санл бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган Танхимын хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Танхимын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг ажлын хэсэг өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

Зургаа. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол
тавихгүй байх зарчим ба хэлэлцүүлэгт оролцох дараалал

     6.1. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилан болзол тавихгүй байх зарчим үйлчилнэ.
    6.2. ИТХ-ын ажлын алба нь хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүссэн иргэдийг бүртгэн нээлттэй хэлэлцүүлэг даргалагчид хэлэлцүүлэг эхлэхээс 24 цагийн өмнө танилцуулна.
    6.3. Нээлттэй хэлэлцүүлгийг иргэний танхимын хэлэлцүүлэг явуулахаар зарласан байранд зарласан цагт эхлэнэ.
    6.4. Хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн иргэдийн тоо байрны багтаамжаас хамааран шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийг хэд хэдэн ээлжээр хийх буюу эсвэл өөр байранд хийж болно.
    6.5. Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн албан хаагчид, судлаач, шинжээч, гадаадын болон судалгааны байгууллагын төлөөгчийг урилгаар оролцуулж болно.


comments powered by Disqus

СҮҮЛД НЭМЭГДСЭН МЭДЭЭ

Sponsored By

ТУСГААР ТОГТНОЛ.

Our Sponsors

Our Sponsors

Visit Nepal Info and Guide