ИРГЭНИЙ ТАНХИМ МИНИЙ МЭДЭЭ,
САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
ОРУУЛСАН Unknown
Published on Sunday, January 20, 2013
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ... тоот
тогтоолын хавсралт
САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДЭРЭГДЭХ
ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг: Нийтлэг үндэслэл
Бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон сумын ИТХ-ын шийдвэр, сумын Засаг даргын захирамж зэрэг шийдвэрт иргэдийн байр суурь, санал санаачлагыг тусгах, орон нутгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцэх, төлөөллийн Ардчиллаас шууд Ардчилалыг бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дэргэд ажиллах Иргэний танхимын \Цаашид иргэний танхим гэх\ үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр: Зорилго үйл ажиллагааны зарчим
2.1 “Иргэний танхим”-ын зорилго нь тогтоол захирмаж, шийдвэрийн төсөлд тусгахаар иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан санал болон шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт мэдээллийг хүлээн авах замаар орон нутгийн түвшинд гаргах шийдвэрийн төслийг сайжруулах, шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах явдал юм.
2.2. “Иргэний танхим”-д болох аливаа хэлэлцүүлэг ньхэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг иргэдээр нээлттэй хэлэцүүлэн тэдний саналыг сонсох, авах, шийдвэрт тусгах зорилгыг агуулна.
2.3. Иргэний танхимын бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.
Гурав: Иргэний танхимын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт
3.1. Иргэний танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч тал, асуудал оруулагч тал, болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.
3.2. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь Сайхан сумын иргэн байх ба тус суманд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл байж болно.
3.3. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллага, ААН-ийн төлөөллийг хэлэлцүүлэг зохион байгуулагч болон даргалагчийн урилгаар оролцуулж болно.
3.4. Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь сумын ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, Тэргүүлэгчийн шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн ахлагч байна.
3.5. Хэлэлцүүлэгт асуудал оруулагч болон ажлын хэсгийг ахлагч нь тухайн асуудлаар явагдаж буй нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч байна.
3.6. Иргэний танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь ИТХ-ын Тэргүүлэгчид, хурлын байнгын хороо, ИТХ-ын ажлын алба байна.
3.7. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах хэвлэлээр мэдээлж суоталчлах, мэдээллийг цуглуулж эмхэтгэх, саналыг ангилж бэлтгэх, асуудал оруулагч талд мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх бичиг техникийн бэлтгэлийг хангахад туслах ажлыг гүйцэтгэнэ.