ИРГЭНИЙ ТАНХИМ,
САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
ОРУУЛСАН Unknown
Published on Sunday, January 20, 2013
Долоо. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах
7.1. Иргэний Танхимын хэлэлцүүлгийн байрыг бэлтгэх, хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэг даргалагчийн хүсэлтээр хэлэлцүүлгийн дэгийг сахиулах, дэг зөрчсөн иргэдийн танхимаас гаргах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулах хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлыг ажлын алба хариуцна.
7.2. Хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж сонсгох, зураг үзүүлэн таниулах материал байрлуулах, компьютерээр материал үзүүлж танилцуулах оролцогчдын материалыг хэлэлцүүлэг эхлэхээс 1 өдрийн өмнө хүлээн авч техникийн бэлтгэлийг хангана.
7.3. Ажлын алба нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж болно.
7.4. хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг бүртгэж үг хэлэх дарааллыг тогтооно.
Найм. Хэлэлцүүлгийн дэг
8.1. Хэлэлцүүлэх төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн болон ирсэн иргэдийн тоо төсөл боловсруулагч баг төслийг танилцуулах ажилтаны нэрийг хэлэлцүүлгийг даргалагч танилцуулж хэлэлцүүлгийг нээнэ.
8.2. Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын цар хүргээг харгалзан хэлэлцүүлгийн үргэлжилэх хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тогтооно. Хугацааг 3-5 минутаар тогтооно.
8.3. Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийн талаар танилцуулна.
8.4. Оролцогчид бүртгүүлсэн дарааллаар саналаа хэлж дууссаны дараа асуудал оруулагч талаас шаардлагатай гэж үзвэл оролцогчдод болон урилгаар оролцож буй гэрч, шинжээч,төрийн албан хаагч болон бусад оролцогч нарт асуулт тавьж болно.
8.5. Асуулт, хариулт дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ. Ингэхдээ нэг хүнд нэг минутын хугацаа олгоно.
8.9. Хэлэлцүүлгийг даргалагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.
8.10. Хэлэлцүүлэгт оролцогч зочин бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, хашиграх зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учируулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл оролцогчийг танхимаас гаргаж болно.
Ес. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах
9.1. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийг бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл боловсруулсан багийнхан төслийн эхийг ажлын 7 хоногт эцэслэн боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчдэд оруулна.
9.2. Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар шинэчлэн боловсруулсан төсөлд Иргэний Танхимд төслийн талаар ирүүлсэн болон хэлэлцүүлэг дээр гарсан бүх санал, үүнээс төсөлд туссан, эс туссаныг тайлбарласан жагсаалтыг хавсаргасан байна.
9.3. Энэ журмын 9.2 дахь заалтын дагуу боловсруулсан төслийг үндэслэн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс гарсан тогтоол, шийдвэрийг сумын болон ИТХ-ын мэдээллийн самбарт байрлуулна.
9.4. Энэхүү журам нь хүн бүрийн саналыг ИТХ, түүний Тэргүүлэгчдээс гарсан тогтоол, шийдвэрт заавал тусгах үндэслэл болохгүй. Харин шийдвэр гаргахаас өмнө иргэд байр суурь, саналаа чөлөөтэй илэрхийлж, сонсгох илүү өргөн болгоход үйлчилнэ.
Арав. Бусад зүйл
10.1. Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг хүндэтгэн үзэх зайлшгүй шалгааны улмаас Иргэний Танхимд болох хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг энэхүү журмын дөрөвдүгээр зүйлийн дагуу олон нийтэд мэдээлнэ.
10.2 Иргэний танхимын хэлэлцүүлэг Монгол хэл дээр явагдана.