МИНИЙ МЭДЭЭ ТАНИЛЦУУЛГА,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хотын товч танилцуулга
ОРУУЛСАН Unknown
Published on Thursday, January 17, 2013
Сэлэнгэ аймгийн
Сайхан сум, Хөтөл хотын товч танилцуулга
Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь Атар газар эзэмших 2 дахь аянаар
Сумын төв Хөтөл хот нь 1984 онд БНМАУ-н Ардын Их Хурлын Тэргүүлэгчидийн зарлигаар Дархан хотын Хөтөл хороо нэртэйгээр байгуулагдсан.
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 35-р тогтоолоор Хөтөл хороог Сэлэнгэ аймагт харъяалуулж, Засгийн газрын 1994 оны 128-р тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот болгосон.
Улсын Их Хурлын 1999 оны 22-р тогтоолоор Сайхан сумын төвийг Хөтөл хотод шилжүүлсэн.
Сайхан сум нийт 10000 гаруй хүн амтай ЕББДСургууль нийт 2500 гаран хүүхэд суралцдаг бөгөөд 4 цэцэрлэг нийт 700 гаран хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Төр төсвийн 20 байгууллагад 500-гаад ажилтан албан хаагчид ажилладаг.
Төр төсвийн байгууллагын зарлагын санхүүжилт 3772391,7 мян төгрөг.
Сумын нийт орлого 1378124.3 мян төгрөг.
Нийт 196 аж ахуйн нэгжтэй. Үүнд: Төсвийн байгууллага 20, Хувьцаат компани 1, хязгаарлагдмал хариуцлагатай компани 150, бүрэн бус нөхөрлөл 15, ЗБН 6, хоршоо 3, Орон нутгийн аж ахуйн төрийн үйлчилгээний газар 1, сууц өмчлөгчдийн холбоо 4 үйл ажиллагаагаа явуулдаг.
Сайхан сумын хэмжээнд бөөний худалдааны төв, супермаркет, худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, оёдол, гутал засварын 115 цэг салбар үйлчилгээ үйл ажиллагаа явуулж байна.