Welcome Guest!
twitter facebook rss

,

ХУРЛЫН ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

ХУРЛЫН ХОРОО  БАЙГУУЛАХ ТУХАЙ


    Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл, сумын ИТХ-ын дэгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
    НЭГ: Нутгийн өөрөө удирдах байгууллагын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий
хороодын дарга, гишүүдийн бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийг хавсралтаар баталсугай
    ХОЁР: Хурлын хороодын дарга нарт даалгах нь:
      -   Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн ажлыг удирдан зохион байгуулах, хурлын  бэлтгэл хангаж хуралдах, хурлыг удирдах, хэлэлцсэн асуудлаар санал дүгнэлт гаргуулах
-    Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн дүгнэлт, саналыг хуралдаанд оруулж хэлэлцүүлэх
-    Хурлын хорооны ажлыг Хурал, Тэргүүлэгчдийн өмнө хариуцаж тайлагнах
ГУРАВ: Хурлын хороо, түр хороо, Төлөөлөгчдөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангаж, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллахыг ИТХ-ын дарга   Д. Цэрмаа, нарийн бичгийн дарга Д. Цэдэв нарт үүрэг болгосугай


                   ХУРАЛДААНЫ ДАРГА            Д. ГАРЬДРАГЧАА
   
        Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын
                  анхдугаар хуралдааны
                  ... тоот тогтоолын хавсралт

Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн бүрэн эрх
Нэг: Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг нь хариуцуулсан асуудлын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

1.1. Хурлын өмнө хариуцсан болон удирдамжинд заасан асуудлынхаа хүрээнд санал дүгнэлт гаргах, бодлого шийдвэрийн төсөл боловсруулж хуралдаанд оруулах
1.2. Хурлын хороод нь сумын Засаг дарга, түүний орлогч, ЗДТГ, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариу авах
1.3. Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн байгууллагад тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр шалгаж, дүгнэлт зөвлөмж гаргана
1.4. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар болон Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар судалгаа, тайлан, мэдээ дүгнэлт зэрэг баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, мэдээлэл сонсох, асуулт тавьж хариулт авах
1.5. Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хурлын бодлого, шийдвэрийн төсөлд дүгнэлт гаргахад туслалцаа авах зорилгоор мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн болон иргэдтэй уулзах, судалгаа авах, санал сонсоно

                            Хоёр: Хуралд ажиллах хороод

2.1. Хурлын хороодод Төлөөлөгчдийг хуваарилан байршуулах асуудлыг Хурлын хуралдаанаар шийдвэрлэнэ. Гэхдээ төлөөлөгч өөрийн харъяалагдаагүй хорооны ажилд оролцож тухайн асуудлаар санал бодлоо илэрхийлж болно

                     Гурав: Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн
                           үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хурал мөн
3.2. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг боловсруулсан асуудал тус тусын хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хурал нь нийт гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөрт тооцно
3.3. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг хэлэлцсэн асуудлаар санал, дүгнэлт гаргана
3.4. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хурлын явцыг тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ
3.5. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг өөрийн гаргасан дүгнэлт, саналаа хуралдаанд оруулна
3.6. Хурлын хороо, түр хороо нь Хурлаас томилогдсон даргатай, ажлын хэсэг нь ахлагчтай байна
3. 7. Хурлын хороо, түр хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч дараах ажлыг биечлэн эрхлэнэ
а\ Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн ажлыг удирдан зохион байгуулах, хурлын бэлтгэл хангаж хуралдах, хурлыг удирдах хэлэлцсэн асуудлаар санал дүгнэлт гаргуулах
б\ Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн дүгнэлт , саналыг хуралдаанд оруулж хэлэлцүүлэх
в\ Хурлын хорооны ажлыг Хурал, Тэргүүлэгчдийн өмнө хариуцаж тайлагнах


                ХУРАЛД АЖИЛЛАХ ХОРООДОД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ
                               ХУВИАРЛАСАН БАЙДАЛ

№    Хороодын нэр, ажиллах чиг үүрэг    Төлөөлөгчдийн нэрс
1    1. Төсөв санхүү, эдийн засгийн хороо нь
а\ Сумын эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх хэтийн болон дунд богино хугацааны бодлого төлөвлөгөө, төсөв санхүү, үнэт цаас
б\ Төсвийн хуваарилалт орлогын бүрдүүлэлт, санхүү бүртгэлийн хөтлөлт, энэ талаарх хууль, тогтоомж, хурлын шийдвэрийн асуудал
в\ Өр, авлага, татварын дутуу төлөлтийн барагдуулалт, өмч хувьчлал, борлуулалт, орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, түүний ашиглалт, хадгалалт, хамгаалалт, үр ашгийн асуудал
д\ Зээл, тусламж, төсөл, хөрөнгө оруулалт, их засварын асуудал
е\ ж\ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих    Л. Сувданчимэг
О. Аюушбаатар
Ю. Жаргалсайхан
Н. Энх-Амгалан
Д. Гарьдрагчаа
2     Нийгмийн бодлогын хороо нь:
1. Сумын хүний хөгжлийн индексийг гаргаж бодлого шийдвэр боловсруулахад ашиглах
а\ Сумын иргэдийн боловсрол, боловсролын салбарын шинэчлэлт, хүүхдийн сурлага хүмүүжлийн талаарх хууль тогтоомж, төсөл хөтөлбөр, төлөвлөгөө, Хурлын шийдвэрийн асуудал
б\ Хүн ам зүй, эрүүл мэнд, эм хангамж, нийгмийн халамж, даатгал, хүнсний аюулгүй байдлын асуудал
в\ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэл мэдрэлийн өвчтөн, өнчин, хагас өнчин хүүхдүүд, ганц бие өндөр настан зэрэг нийгмийн халамж онцгойлон шаардах иргэдийн асуудал
г\ Хүн амын хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах асуудал
д\ Соёл урлаг, мэдээллийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх асуудал
е\ Ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах асуудал
ж\ Хүүхэд, залуучууд, ахмад настан, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тэдгээрийн талаар гаргасан гомдол санал хүсэлтийг судлан шийдвэрлүүлэх асуудал
л\ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих    Д. Даваахүү
Н. Хишигжаргал
Н. Гантөмөр
С. Март
П. Амаржаргал
М. Цэрмаа
О. Бат-Орших
3    3 Байгаль орчин, ХАА:
а\ Газар түүний хэвлий, ой, ус, агаар, ан амьтан, ургамал болон бусад баялагийн талаар хууль, Хурлын шийдвэрүүдийн асуудал
б\ Байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон ТББ, ААН, шашны байгууллагуудтай харилцан ажиллах асуудал
в\ Байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглуулах, экологийн танцвэрт байдал, ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг ААН-дэд хөндөгдсөн газрын хэвлийн нөхөн сэргээлт, доройтлоос хамгаалсан байдалд үзлэг шалгалт зохион байгуулж шаардлагтай арга хэмжээ авахуулах асуудал
г\ Аймаг, сумдын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн хамгаалалтын горим, сумын ИТХ-аас баталсан бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянаж шалгах
д\ Хүн, малын ундны усан хангамжийн асуудал
е\ Хөдөөгийн хөгжлийн бодлогын асуудал
ж\ Газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн талаарх хууль, Хурлын шийдвэрийн асуудал
з\ Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эрүүлжүүлэх бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн асуудлууд
к\ Ариун цэвэр, хог хаягдал, химийн хорт бодисын асуудал
л\ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих   
М. Хишигсүрэн
Х. Алтанхуяг
Л. Ганболд
Э. Пүрэвдорж
Ш. Хүдэрчулуун
4    4 Нутгийн удирдлага, хууль хяналт, Хүний эрхийн хороо: гадаад харилцааны хороо нь:
а\ Нутгийн удирдлагын талаарх хууль тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, хурлын шийдвэрүүдийн асуудлууд
б\ Сумын гадаад харилцааны бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн асуудлууд
в\ Сонгуулийн асуудлууд
г\ Төр, сүм хийдийн харилцааны асуудал
д\ Улс төрийн намуудтай харилцах асуудал
е\ Төлөөлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудал
ж\ Хурлын дүрэм, Хуралдааны дэгийн асуудал
з\ Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж дүгнэлт гаргах асуудал
ж\ Онцгой байдал, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх хууль, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянаж шалгах, шүүх, прокурор, аудитын байгууллагуудтай харилцах асуудал
к\ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих
л\ Хүний эрхийн үндэсний хөтөлбөр, сумын ИТХ-аас баталсан хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн асуудлууд
б\ Үндсэн хууль, бусад хуульд хүний эрхийн талаар заасан заалтуудын хэрэгжилтийн асуудлууд
в\ Иргэний өргөдөл гомдлын шийдвэрлэлт хариу өгөлтийн асуудал
г\ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих   
Ц. Амарзаяа
Д. Валяхүү
Ш. Балдандорж
Г. Баасансүрэн
Д. Өнөр-Амгалан

                   5    5 Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо
а\ Бүсчилсэн хөгжлийн бодлого, барилга, хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн хүрээнд сумын гүйцэтгэх үүргийн асуудал
б/ дэд бүтэцийн өсөлтөд шинжилгээ хийх
в/ Дэд бүтцийн салбарууд түүний үйлчилгээ, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоо хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, худалдаа хангамжийн бодлого, энэ чиглэлийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн асуудал
   
Ч. Түмэнбаяр
Э. Нандин-эрдэнэ
Р. Шийлэгжамбал
Б. Дэлгэрсайхан
Ч. Чойжилсүрэн











comments powered by Disqus

СҮҮЛД НЭМЭГДСЭН МЭДЭЭ

Sponsored By

ТУСГААР ТОГТНОЛ.

Our Sponsors

Our Sponsors

Visit Nepal Info and Guide