МИНИЙ МЭДЭЭ ТОГТООЛ,
Өрхийн амьжиргааг тогтоох судалгаа явуулах тухай
ОРУУЛСАН Unknown
Published on Thursday, January 17, 2013
Өрхийн амьжиргааг тогтоох
судалгаа явуулах тухай
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалтыг үндэслэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас ТОГТООХ НЬ:
1. Иргэдийн нийгэм эдийн засгийн болон ахуйн нөхцлийн үзүүлэлтүүдийг судлан
тодорхойлж, тэдний амьдрал ахуй, эрх ашигт нийцсэн хөгжлийн төлөвлөлт зохиох, цаашид анхаарах бодлогын асуудлыг тодруулан тусгах зорилгоор сумын нийт өрх, гэр бүлийн хэмжээнд Өрхийн амьжиргааг тогтоох судалгааг явуулахыг Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
2. Өрхийн амьжиргааг тогтоох судалгааны маягтыг хавсралтаар баталсугай.
3. Судалгааны дүнг 2013 оны 01 дугаар сарын 20-нд ИТХ-ын ажлын албанд хүлээлгэн өгөхийг Иргэдийн хурлын төлөөлөгчдөд даалгасугай.
ДАРГА М. ЦЭРМАА





